Creative Commons буюу оюуны бүтээлч хамтын өмчийн ашиглалтын эрхийн ялгаа
PDF
Print
E-mail

CC ашиглалтын эрх нь дотроо олон янз байдаг. Зарим нэг CC эрх нь ашиглалтыг ихээр хязгаарласан байхад зарим нь хязгаарлалтыг аль болохоор багасгаж өгсөн байх жишээтэй.

 

 

Жишээлбэл: CC BY гэж заасан байвал энэ нь бусад хүмүүс ашиглахыг зөвшөөрсөн ч эх үүсвэрийг дурдах шаардлагатай.

Мөнгө төлж чадахгүй эсвэл хүсэхгүй байгаа хүмүүст CC эрх маш их хэрэг болдог. Түүнчлэн зарим CC эрх нь өөрчилж засан сайжруулахыг зөвшөөрдгөөрөө бүтээлчээр хөгжүүлж ажиллах хүмүүст нэн хэрэгтэй байдаг. Та ашиглалтын эрхийн дараах 4 тэмдэглэгээг мэдэж байхад л хангалттай. Аливаа СС эрх энэ дөрвийн аль нэгээр буюу хэсэг бүлгээр л илэрхийлэгддэг.

 

Урьдын бидний мэдэх С эрхээс ямар ялгаатай болохыг авч үзэцгээе. Copyright эрх бол өмчлөгчийн эрх буюу бизнесийн л эрх байдаг. Үндсэндээ компаниудын эрх гэсэн үг. Тэд зохиогчдоос эрхийг нь худалдан авч өмчлөөд цаашид борлуулалт хийцгээдэг. Уг бүтээлийг ашиглахыг хүссэн хэн боловч тэр компанид хандаж, гэрээ хэлцэл (ямар журмаар ашиглах тухай заалт бүхий) хийн мөнгөө төлөөд ашиглах эрхээ авахаас өөр арга байдаггүй.

 

Өөрийгөө сурталчлах үүднээс, бусдын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэх эсвэл өөрөө үнэгүй зүйл ашиглах дуртай тул өөр шигээ хүмүүст зориулж бүтээлээ үнэгүй тавих гэх мэт олон шалтгаанаас вэбсайтад үнэгүй ашиглаж болох эх үүсвэрүүд бий болсон.  Гэвч хууль эрх зүйн үүднээс бол тухайн нөхцөл байдал бүрд л зөвшөөрөл авч байх ёстой. Хамаагүй зүйлээр оролдвол ихээхэн төлбөрт орооцолдож ч мэдэх тул болгоомжтой харьцах ёстой байв.


Харин Creative Commons тэмдгийг бүтээл дээрээ тавьсан бол та санаа амар байж болно. Хэн ч таньтай хэлэлцээ хийх гэж төвөг удахгүй, сонирхсон хүн бүр таны бүтээл дээрх СС эрхийг хараад юуг хийж болох, юуг хийж болохгүйгээ бүрэн ойлгоно. Нөгөө талдаа таны бүтээл баталгаажсан гэсэн үг.

 

Энэ бол стандартчлагдсан эрхүүд тул хэн ч бүтээлдээ ашиглаж болно, дундын зуучлагч ч хэрэггүй.  

Ийнхүү СС эрх нь аливаа бүтээлийг бүтээлчээр хэрэглэхэд зориулагдсан тул Creative Commons буюу оюуны бүтээлч хамтын өмч гэж нэрлэгдсэн юм.

Creative Commons - эрх улам төгөлдөржин хөгжсөөр байна. Тухайлбал Германд 2.0 хувилбар нь ашиглагдаж байгаа бол, АНУ-д 3.0 хувилбар ашиглагдаж байна. Энэхүү эрхийг орон бүр өөрийн хэл дээр хуулийн хэллэгээр томъёолж бичдэг.