Хамтын ажиллагаа
PDF
Print
E-mail

 

СС Монгол нь ерөнхий болон дээд боловсролын аль алинийг хамтран боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Гэхдээ бусад салбарт ч эх сурвалжийг түгээн тараах, хурал уулзалт, зохион байгуулахын зорилгоор сонирхогч талуудтай өргөнөөр хамтран ажиллана.

СС лицензийг Монголд идэвхтэй ашигладаг болгохын тулд дараах таван үндсэн салбарын төлөөлөлтэй хамтран ажиллана:

1. Боловсролын байгууллагууд:

- Их дээд сургуулиуд

- Коллеж

- Дунд сургуулиуд

2. Номын сангууд

3. Төр засгийн байгууллагууд

4. Технологийн компаниуд болон хэвлэн нийтлэгчид

5. ТББууд


НЭГ Монгол Төслийн баг Монголын Creative Commons салбарыг үүсгэн байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан.

Гадаад дэмжигч байгууллагууд:

· IDRC, Canada

· BCcampus, Canada

· Creative Commons

· UNESCO IITE


Хамтын ажиллагааны дараах арга хэлбэрүүдийг ашиглана:

· СС лицензийг их дээд болон дунд сургуулиуд, төр засгийн байгууллагууд, хэвлэн нийтлэгчид хэрхэн ашиглаж байгааг танилцуулсан вебинар, хурал, уулзалтыг зохион байгуулна

· СС лицензийг ашиглаж байгаа Монголын байгууллага, хувь хүмүүсийг бүртгэж, хөтөлнө.

· Зохиогчийн эрх болон нээлттэй лицензийн талаар онлайн болон нүүр тулсан сургалт семинарыг зохион байгуулна. (Жишээ нь багш нарт зориулсан нээлттэй хичээлийн лиценз сургалт (http://wikieducator.org/Open_content_licensing_for_educators/Home)

· Төр засгийн байгууллага, их дээд болон дунд сургуулиуд, мөн бизнес эрхлэгчдэд зориулан бодлогын удирдамж, зөвлөмжийг гаргана.

· СС ашиглалтын бизнес загварыг хөгжүүлнэ.