HҮБаас гаргасан Боловсролын Нээлттэй Нөөцийн тунхаглал 2012 оны 6 дугаар сар 22
PDF
Print
E-mail

 

HҮБаас гаргасан Боловсролын Нээлттэй Нөөцийн тунхаглал

2012 оны 6 дугаар сар 22

Уильям ба Флора Хьюлет сангийн дэмжлэгтэйгээр Commonwealth of Learning (COL)-той хамтран UNESCO-гоос “Боловсролын нээлттэй нөөц” дэлхийн чуулганыг өнгөрсөн 2012 оны 6-р сарын 20-22-нд зохион байгууллаа. Чуулганы зорилго нь:

 

  • Боловсролын Нээлттэй Нөөцийн чиглэлийн дэлхийн шилдэг бодлого, санаачлага, мэргэжилтэнүүдийг танилцуулах
  • Улс орнуудыг “Боловсролын Нээлттэй Нөөц”-ыг дэмжин ажиллаж түүнийг нэвтрүүлэхэд уриалсан  2012 оны Парисын Боловсролын Нээлттэй Нөөц Материалын талаарх тунхаг бичгийг гаргах
  • Боловсролын Нээлттэй Нөөц гэсэн ойлголтыг анх томьёолсон 2002 оны UNESCO-гийн Форумын 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх байлаа.

 

Энэхүү тунхаг бичгийг 1 жилийн турш UNESCO болон COL-оос зохион байгуулсан бүсийн болон цахим уулзалтууд, чуулган дээрх эцсийн хэлэлцүүлгийн үр дүнд гаргав. Тунхаг бичиг нь UNESCO-ын гишүүн орнуудад дараахь зөвлөмжүүдийг өгч байна:

a. Боловсролын Нээлттэй Нөөцийн талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх болон хэрэглээг дэмжих

b. Мэдээлэл, Харилцаа холбооны технологийн хэрэглээний чадавхжуулах орчныг бүрдүүлэх

c. Боловсролын Нээлттэй Нөөцийг хөгжүүлэхэд стратеги, бодлогыг бэхжүүлэх

d. Нээлттэй лицензийн талаарх ойлголт, хэрэглээг дэмжих

e. Өндөр чанартай сургалтын материалыг бий болгох чадавхийг бэхжүүлэх

f. Боловсролын Нээлттэй Нөөцийн стратегийн түншлэлийг дэмжих

g. Боловсролын Нээлттэй Нөөцийг үндэсний хэл, соёлын онцлогыг харгалзан хөгжүүлэх

h. Боловсролын Нээлттэй Нөөц Материалын чиглэлийн судалгааны ажлыг дэмжих

i. Боловсролын Нээлттэй Нөөцийг авч хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжих

j. Төсвийн санхүүжилтээр Боловсролын Нөөцийг нээлттэйгээр лицензжүүлэхийг дэмжих

Тунхаг бичгийг UNESCO-гийн Ерөнхий Ерөнхий захиралд хүргүүлэх ба тэрээр 2012 оны 10 дугаар сард UNESCO-гийн  Гүйцэтгэх Зөвлөлд танилцуулна. Гүйцэтгэх Зөвлөл баталсаны дараа Ерөнхий Чуулганаар орж эцсийн байдлаар батлагдах болно.