Боловсролын Нээлттэй Нөөц
PDF
Print
E-mail

 

Боловсролын Нээлттэй Нөөц нь (БНН) чөлөөт баримт бичгийн лицензийн эрхийн дагуу дахин дахин ашиглах боломжтой сургалт, хичээл, судалгаа болон боловсролын бусад олон үйл ажиллагаанд хэрэглэх мэдээллийг боловсруулан мэдлэг, боловсрол болгон түгээх хэрэгсэл юм. Энэ сувгаар дамжуулан хүмүүс зохиогчийн эрхийн зөвшөөрөл авч ашиглахад тун хүндрэлтэй, гэхдээ маш үнэ цэнтэй мэдээ баримтуудыг авах боломжтой болох юм.

БНН нь мэдээ баримтын агуулгыг боловсруулж, олонд түгээх хэлбэр болох тул дангаараа оюутнуудад диплом олгох эрх бүхий үйл ажиллагаа биш бөгөөд тэдэндих дээд сургуулийн эсхүл захиргааны дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэггүй. Гэхдээ БНН нь нээлттэй болон зайны боловсролыг нэгтгэх үйл ажиллагаа явуулж эхэлж байна. БННийн хэд хэдэн продюсорууд байгууллагын нэр хүндийг өргөж, олонд таниулах үүднээс нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өргөн сурталчилж байна.

БНН нь хэд хэдэн төрлийн электрон фондтой. Сургалтын агуулгад курс, курсын материалууд, агуулгын модулууд, сургалтын судлагдахуунууд, эмхтгэлүүд болон сэтгүүлүүд багтана. Арга хэрэгсэлд нээлттэй сургалтын агуулгыг боловсруулах, түгээх, ашиглах, сайжруулах,мөн агуулгыг нягтлах, зохион байгуулах, агуулга болон мэдлэгийн менежментийн системийг боловсруулан сайжруулах, агуулга боловсруулах арга хэрэгслүүд болон мэдлэгийн онлайн хамтын ажиллагаанд зориулсан программ хангамж зэрэг багтдаг бол хэрэгжилтийн нөөцт мэдээ баримтуудыг хэвлэх, түүний загварын зарчмууд, агуулгыг хэрхэн байршуулах тухай асуудлыг чиглүүлэх оюуны өмчийн лиценз ордог. Мөн бодит туршлага, хэвлэл нийтлэл, арга хэрэгслүүд, аргачлалууд, үйл явцууд, урамшуулал болон тэдгээрийг түгээн дэлгэрүүлэх зэрэгтэй холбоотой сайн туршлагуудад үндэслэсэн мэдээ баримтууд орно.

 

1. Зорилго

2. Түүхэн замнал

3. БННийн талаар гаргаж буй санаачлагууд

4. Лиценз

5. Их дээд сургуулиудад үзүүлэх дэмжлэг

6. Олон улсын хөтөлбөрүүд

7. Шүүмж



Зорилго


БННийг санаачлан, дэмжигчдийн хүсэл сонирхол харилцан адилгүй, янз бүр байна. Сурах бичиг болон гарын авлага зохион нийтлэгчдийн зах зээлийг  хязгаарлагдмал  хүлээснээс гаргаж, шинэчлэн өөрчлөх чин хүсэл эрмэлзэлтэй нэг хэсэг дэмжигчид байхад энэ дэлхий ертөнц дээр аж төрж буй хүн бүрт дэлхийн нийт хүн төрөлхтний мэдлэг чадварыг түгээж, мөн хүн бүр өөрийн энэ мэдлэг чадварт хувь нэмрээ оруулахтийм тогтолцоог цогцлоон бүрэлдүүлэхийг нөгөө хэсэг дэмжигчид хүсэж байна. БНН нь дэлхийн хойд бүс, өмнөд бүсийг зааглаж буй электрон мэдлэгийн хөгжлийн түвшин дэх ялгааг арилгаж, эдийн засгийн хөгжлийн түвшин буурай улс орнуудын хөгжлийн үйл явцад хувь нэмэр оруулна гэдэгт асар их найдлага тавьж байгаа билээ.

Түүхэн замнал

Сургалтын судлагдахууныг Уэйнье Ходгинс 1994 онд анх боловсруулан гаргасан бөгөөд электрон мэдээ баримтуудыг сургалт, хичээлийн өргөн хүрээнд дахин ашиглахад хялбар байхаар боловсруулж болох тухай санааг маш богино хугацаанд нийтийн хүртээл болгож, багш сурган хүмүүжүүлэгч болон сургалтын хөтөлбөр зохион бүтээгч нарын дунд өргөн тархсан билээ.
БННийн хөдөлгөөн нээлттэй, зайн сургалтын хөгжлийн явцад /НЗС/ буюу 20-р зууны сүүл үед нээлттэй мэдлэг, нээлттэй эх үүсвэрийг хөгжүүлэх соёлын ойлголтын өргөн хүрээг хамран, үнэ төлбөргүй мэдлэг мэдээллээ хуваалцах, хамтран ажиллах зарчимд үндэслэн үүсчээ. БНН, Үнэ төлбөргүй/чөлөөт нээлттэй эх үүсвэрийн программ хангамж (ЧНЭХПХ), тухайлбал олон талаар нэгдсэн нийтлэг шинж чанартай байдаг. Анхны холболтыг Давид Вили , 1998 онд байгуулжээ. Тэрээр нээлттэй эх үүсвэртэй харьцуулан нээлттэй агуулгын үзэл баримтлалыг анхлан нэвтрүүлсэн.
MIT Нээлттэй курс төсөл дэлхийн боловсролын нээлттэйнөөцийн хөдөлгөөнийг маш их идэвхжүүлж өргөтгөсөн билээ. Тэрээр тус төслийн хүрээнд 2001 онд MIT бүхэл бүтэн курс хичээлийн каталогийг онлайнд байршуулж, 2002 онд бүрэн хэрэгжиж эхэлсэн. МIT Ютагийн Их Сургуультай түншлэлийн гэрээ байгуулж, зохион бүтээх технологийн туслах профессор Дейвид Вили  сайн дурын үндсэн дээр сонирхлоороо нэгдсэн бүлгүүдийн оролцоотойгоор НКХ-ийн хамтрагчдын дэмжлэгийн сүлжээг байгуулсан байна.
ЮНЕСКО-с 2002 онд зохион байгуулсан Хөгжиж Буй Орнуудын Их Дээд Боловсролд Нээлттэй Курс Мэдээллийн Нөлөөлөл сэдэвт форумын үеэр  "боловсролын нээлттэй нөөц" хэмээх нэр томьёог баталсан.
2005 онд Боловсролын Судалгаа, Шинэчлэлийн төлөө БНН-ийн Төв боловсролын нээлттэйнөөцийн хүрээнд гаргаж буй санаачлагуудын зорилго, агуулга, санхүүжилтын хамрах хүрээнд дүн шинжилгээ хийн, тодорхойлох зорилгоор 20 сарын судалгаа явуулжээ. 2006 онд мэргэжилтэнгүүдийг хамруулсан олон уулзалтын дүнд үндэслэн "Мэдлэгийг Үнэ Төлбөргүй Олгох [sic]: Боловсролын нээлттэйНөөцийн Үүсэл" нэрт тайланг 2007 оны 5-р сард хэвлэн гаргасан нь дээрх судалгааны төслийн үндсэн үр дүн байв.
2007 оны 9-р сард Нээлттэй Нийгмийн Хүрээлэн, Шаттлвөрфийн  Сангаас  Кейп Таун хотноо боловсролын нээлттэй 30 тэргүүний дэмжигчдийг хамруулсан хурал зохион байгуулж тунхаглал мэдэгдлийн эхийг зохиоход хамтран ажиллахыг урьсан. Кейп Тауны боловсролын нээлттэйтунхаглалыг 2008 оны 1-р сарын 22-ны өдөр гаргаж, засгийн газар болон хэвлэлийн компаниудад улсын хөрөнгөөр санхүүжүүлсэн боловсролын материалуудыг интернетэд үнэ төлбөргүй байршуулж байх талаар уриалсан юм.

Санаачлагууд


1999 онд Райсийн Их Сургууль Connexions,санаачлагыг гарган хэрэгжүүлж эхлүүлэв. НКХ төслүүдтэй харьцуулахад агуулгын лицензүүд нь  Бүтээлч Олны нээлттэй үзүүлэлтийг хангасан лиценз байх ёстой. Connexions санаачлагын онцлог нь агуулгыг дахин ашиглах, баяжуулах боломжийг нээхэд чиглэн XML CNXML форматыг ашиглахад оршино.
Хятадын боловсролын нээлттэйнөөц, Японы Нээлттэй курс хичээл зэрэг MIT-н Нээлттэй Курсын Хичээл төслөөс гаргасан бусад санаачлага гарч байна. Нээлттэй Курсын Хичээл-ийн Консорциумыг 2005 онд үндэслэн байгуулж, нээлттэй хичээлийн материалуудын хүртээмж, нөлөөг ихэсгэх, 2009 онд нийт улс оронд 200 гаруй болж нэмэгдсэн гишүүн байгууллагад түгээхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
2003 онд викиведиа болон вики толь бичгийн төслүүдийг хэрэгжүүлэх эрх wikimedia санд шилжсэн. Энэ сан нь үнэ төлбөргүй боловсролын агуулгыг боловсруулж бүрдүүлэх, үр ашигтайгаар дэлхийн улс орнуудад түгээх зорилго бүхий ашгийн бус буяны үйл ажиллагаа эрхэлдэг. 2007 оноос хойш Wikipedia нь дэлхийн хамгийн олон хандалттай шилдэг арван веб хуудсын нэг болж чадсан юм.
ISKME- гийн зүгээс БНН-ын Хамт Олныг 2007 онд санаачлан эхлүүлжээ. ISKME- нь боловсролын нээлттэйагуулга, үйл ажиллагааг шинэчлэн, боловсролын удирдах албаны ажилтнууд, мэргэжилтэнгүүд, эцэг эх, оюутан сурагчдад боловсролын нээлттэйнөөцийг хүргэх, түгээхэд чиглэн ажилладаг боловсролын ашгийн бус   судалгааны байгууллага билээ. БНН-н Хамт Олон  Achieve-ийн боловсруулсан БНН ба БНН Rubrics-ийн чанарыг үнэлэх, дэлхийн олон орны багш, суралцагч нартай БНН-гаа хуваалцах, арвижин баяжуулах зорилгоор БНН-г Хамт Олны Үндсэн Стандарттай уялдуулах арга хэрэгслийг  боловсролын мэргэжилтэн, ажилтан нарыг ханган ажилладаг. Боловсролын мэргэжилтэн, ажилтан нарын дунд БНН-г түгээн ашиглах явдлыг улам эрчимжүүлэхийн тулд 2008 онд ISKME БНН-н хамт олны багш, сургагч багш нарын сургах санаачлагыг гаргасан нь боловсролын нээлттэйүйл ажиллагааг шат ахиулан хөгжүүлж, сургалт болох заах аргад системтэй өөрчлөлт хийх боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Currik бол K-20 боловсрол олгох эхний БНН-гийн нэг юм. Ашгийн бус байгууллага Currik 18 хүртэлх насны оюутан, сурагчдад (K-12). чиглэсэн нээлттэй сургалтын хөтөлбөрийг боловсруулах, тэд үнэ төлбөргүй сургалтын хөтөлбөр, зааварчилгааны материалууд ашиглах явдлыг дэмжих интернэт ажиллуулж байна. Ийнхүү боловсрол, сургалтын нээлттэй эх үүсвэрийг ашигласнаар Currik сургалтын сайн хөтөлбөр боловсруулахад боловсролын салбарын мэргэжилтэнгүүд идэвхтэй оролцох нөхцлийг бүрдүүлж байна. Kим Жонс Curriki'-ийн Гүйцэтгэх Захирлын албыг хашдаг.
2006 оны 8-р сард БНН-д суурилсан боловсролын төслүүдийг төлөвлөх, боловсролын нээлттэйсувгуудийг боловсруулж, идэвхжүүлэх, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх сүлжээг байгуулахад дэмжлэг үзүүлэх Wikieducator-г ажиллуулж эхлэв  Wikieducator-н сургалтын агуулгыг боловсруулах төсөл нь  MediaWiki болон холбогдох үнэ төлбөргүй программ хангамжын технологийг ашиглах чадвар бүрдүүлэх зорилготой бөгөөд үнэ төлбөргүй хичээлийн агуулгыг боловсруулах зорилгоор байгууллагуудтай хамтран ажиллах болон боловсролын чиглэлээр дэлхийн хамгийн том вики сургалтын төсөл болох зорилготой юм. 2009 оны 6-р сарын 30 гэхэд төсөл 86 семинар зохион байгуулж, 113 орны 3001 боловсролын мэргэжилтэнгүүдийн сургасан байна.
2011-12 онд Энэтхэг улсын Мумбай хотын их сургуулийн шилдэг эрдэмтэд микро, макро эдийн засгийн мэдлэгийг багтаасан БНН-гийн порталийг үүсгэн дэлхийн олон орны хүмүүс үнэ төлбөргүй мэдээллээр хангагдахад дэмжлэг үзүүлж байна.
Сейлорын Сангийн санаачлага болох Үнэ Төлбөргүй Боловсрол төсөл нийт 13 сэдэв бүхий 241 коллежийн курс хичээлээр хангах зорилт дэвшүүлснээс 80 гаруй хувийг хэрэгжүүлжээ. Сейлорын сан их дээд сургууль, коллежүүдийн багш, мэргэжилтнүүд төдийгүй энэ үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх холбогдох мэргэжилтнүүдийн хэрэглээг хангаж ажилладаг бөгөөд курс хичээлүүд чанартай байлгах үүднээс хичээл тус бүрт хяналт тавьдаг. Тус сан өөрийн хэрэгжүүлж буй нээлттэй сурах бичгийг боловсруулан, түгээх хөтөлбөрөөр дамжуулан онлайнд тавигдаж амжаагүй байгаа чөлөөт баримт бичгийн лицензийн эрх бүхий сургалтын материалуудыг боловсруулдаг.
2006 онд Африкийн Вершиулын их сургууль (AВИС) курс хичээлүүдээ бүх хэрэглэгчдэд үнэ төлбөргүй түгээх үүднээс боловсролын нээлттэйсувгаас хэрэгжүүлж буй Багш сурган хүмүүжүүлэгч нарын боловсролын хөтөлбөрийн 73 модулийг боловсруулан гаргасан. 2010 онд AВИС БНН-н санг байгуулсан бөгөөд энэ нь багш, оюутан сурагчдын хэрэгцээ, хичээлийн агуулга, бусадтай хуваалцах, түгээх болон ирээдүйн их дээд сургуулийн хичээлийн агуулгыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Онлайн сайт болох  http://oer.avu.org нь математик, физик, хийм, биологи, боловсролын ICT, зэрэг хичээлүүдийн 219 модулиудийг боловсруулж, багш нарын мэргэжлийн курс хичээлүүдийг хэвлэлийг байршуулсан портал сайт юм. Эдгээр модулиудыг гурван хэл дээр хөрвүүлэн орчуулсан. Үүнд: Англи, Франц, Португаль багтана. АВИС- нь боловсролын нээлттэйнөөц ашиглалт, нийлүүлэлтээрээ АВУ байгууллага Африк тивдээ тэргүүний эгнээнд жагсаж байна.

Лиценз


Ихэнх боловсролын баримт бичгийн агуулгыг зохиогчийн эрхийн дагуу хуулиар хамгаалж, түүнийг мөрдөх ёстой байдаг тул  боловсролын нээлттэйнөөц нь оюуны өмчийн асуудалтай салшгүй холбоотой билээ. Бүтээлч олон нь олон улсын зохиогчийн эрхийн стандартын дагуух “бүх эрхийг хуулиар хамгаалах” зохиогчийн эрхээс  арай илүү уян хатан, хязгаарлагдмал бус лицензийн бэлэн стандарт гэрээгээр хангаж, БНН-н хөдөлгөөнийн дэмжих дэд бүтцийн үйлчилээ үзүүлдэг томоохон байгууллага юм.

Байгууллагуудаас үзүүлэх дэмжлэг


Боловсролын нээлттэйнөөцийг байгуулах, өргөтгөх чиглэлээр хийгдэж байсан эхний ажлуудын дийлэнхийг АНУ-н их дээд сургуулиуд болон сангууд санхүүжүүлж байсан. Үүнд Виллям, Флора Хевлетийн сан, эдгээр жилүүдэд БНН-н санхүүгийн гол эх үүсвэрийг гаргадаг байсан бөгөөд 2002-2010 онуудад нийт $110 гаруй сая ам долларын санхүүжилт хийснээс $14 гаруй сай долларыг  MIT-д зарцуулужээ.14] Шаттлауорф сангаас хэрэгжүүлсэн төслүүд нь сурах бичиг, гарын авлагын агуулгыг боловсруулахад голлон анхаарч ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан. Их Британы засгийн газрын тусламжтайгаар JIS болон HEFCE зэрэг санхүүгийн байгууллагууд £5.7 сая фунт стерлингийн туслалцаа  мөнгөн тусламж үзүүлсэн.
ЮНЕСКО нь улс орнуудад БНН-н боломж, нөөцийн талаар сурталчилгаа хийж танин мэдүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцож байна. Тус байгууллага практик дээр БНН-г хэрхэн ашиглах хэлэлцүүлэг зохион байгуулж, Боловсролын төлөвлөлтийн олон улсын хүрээлэнгээрээ дамжуулан энэ асуудлаар идэвхтэй  хэлэлцүүлгийг удирдан явуулсан билээ. БНН нь чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж чадна гэдэгт итгэсний үндсэн дээр  ялангуяа олон улс орнууд болон өндөр боловсрол олгох их дээд сургуулиуд мэдлэгээ хуваалцвал дэлхийн хүний эрхийн тунхаглалын хүрээнд мэдлэг боловсролыг чанартай, тэгш, хүртээх явдлыг идэвхижүүлэхэд  чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа тул ЮНЕСКО БНН-г дэмжин түгээх хүсэлтэй байгаа билээ. Саяхан буюу 2012 онд Парис хотоо  ЮНЕСКО-н төв байгууллагад зохион байгуулсан БНН-н дэлхийн бага хурлын чуулганы үеэр БНН-г тунхаглалыг баталсан.

Олон улсын хөтөлбөрүүд

  • Европ– Ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын материал солилцох үйл ажиллагааг (ЕБСССС) 2004 онд Европын ерөнхий боловсролын сургуулиудын сүлжээ анх нэвтрүүлснээр багш, сурган хүмүүжүүлэгч нарыг олон орны,  мэргэжилтнүүдийн бэлтгэсэн боловсролын нээлттэйматериалуудыг олон хэл дээр ашиглах үүд хаалгыг нээсэн юм. Одоогийн байдлаар ямар хэл дээр, ямар сэдвийн тухай, ямар нөөцийн төрлөөр, хэдэн насны хүн хайж байгаагаас шалтгаалаад нэг хайлтын илэрцээр 200,000 гаруй сургалтын материал олдож байна.
  • Энэтхэг- Боловсролын судалгаа, сургалтын үндэсний зөвлөл 1-с 12 хүртэлх стандарт түвшний бүх сурах бичиг, гарын авлагыг электрон хэлбэрт хөрвүүлсэн. Сурах бичиг, гарын авлагуудыг онлайн хэлбэрээр үнэгүй байршуулжээ.
  • АНУ– Вашигтон мужийн нээлттэй курсын номын сан байгуулах төслөөр элсэлтийн түвшин өндөр 81 коллежийн хэрэгцээнд зориулан мэргэлжийн өндөр түвшинд боловсруулсан боловсролын материалуудыг эмхэтгэн гаргажээ. Үүнд,  сурах бичиг, гарын авлага, хөтөлбөр, курсын ажил, уншлага, үнэлгээ зэрэг багтана. Одоогийн байдлаар 42 курс хичээлийг явуулаад дууссан бөгөөд ингэхдээ мэргэжлийн чадварлаг багш, сурган хүмүүжүүлэгч нар курс хичээл тус бүрийг 30-аас дээшгүй ам долларын төлбөртэйгээр заасан.
  • Бангладеш нь 1-12-р ангийн бүх хичээлийн сурах бичиг, гарын авлагыг цогцоор нь электрон хэлбэрт хөрвүүлсэн анхны улс юм. Тэдгээрийг үнэ төлбөргүй тараасан болно.
  • Уругвай 2011 оны 6-р сард Төслийн Саналд тавьж буй Шаардлагын дагуу (ТСШ) 1000 хүртэлх электрон сургалтын хэрэгсэл бүрдүүлэх ажлыг өрнүүлсэн.
  • Өмнөд Солонгос оюутан, сурагчдаа компьютер болон электрон сурах бичиг, гарын авлагаар хангах үүднээс бүх сурах бичиг, гарын авлагуудыг элетронжуулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.
  • Калифорниа мужын дарга асан Арнольд Щварцнейгерийн санаачлагаар сургалтын материалын сүлжээнээс ахлах сургуулийн түвшний электрон гарын авлага, сурах бичгийг үнэ төлбөргүй тараасан.
  • Шатлуорф сангаас анхлах сургуулийн байгалийн шинжлэх ухааны гарын авлага, сурах бичгийг Өмнөд Африкт үнэгүй тараасан.
  • Саудын Араб 2008 онд математик, байгалийн шинжлэх ухааны к-12 хүртэлх түвшний гарын авлага, сурах бичгийг сайжруулан, электрон хэлбэрт хөрвүүлэх  цогц төслийг хэрэгжүүлсэн.
  • Саудын Араб2011 онд математик, байгалийн шинжлэх ухааны хичээлүүдээс бусад хичээлийн гарын авлага, сурах бичгүүдийг электрон хэлбэрт хөрвүүлэх  төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

Шүүмж


БНН-н хөгжил, хөдөлгөөнийг илүү олон тооны улс орныг хамарч чадахгүй, амжилт муутай байна хэмээн буруушааж байна. Өнөөгийн байдлаар сонирхлыг нь татаж амжсан хүмүүсийн хүрээнээс хальж шинэ хэрэглэгч нарын сонирхлыг татах зорилгоор БНН-гийн нөөц бололцооны талаарх мэдээлэл, сурталчилгааны хүрээг нэн даруй өргөжүүлэх хэрэгтэй."
Үүнээс илүү ноцтой шүүмж нь БНН  ерөнхийдөө буяны чиглэлээр үйл ажиллагаа явуулах хандлагатай байгаагаас гадна хэрэгжүүлж буй төсөл нь мэдээ баримтуудыг боловсруулан, нийтэд хүртээхдээ өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг, улс төр, соёлд илүү нийцүүлэх явдал ажиглагдаж байгаа бөгөөд буурай хөгжилтэй орнуудын хэрэглээнд өөрсдийн хэрэгцээг тулгасан империализмын шиж чанартай байна хэмээх шүүмжлэгдэж байна.
Өмнө нь Вилльям,  Флора Хэвлетийн Сан БННийн талаар дараах тодорхойлолтыг өгчээ.
БНН нь олон нийтийн домейнд байршуулсан хичээл заах, сурж боловсрох, судалгаа хийхэд хэрэглэх мэдлэг мэдээлэл, баримт материалууд эсхүл үнэ төлбөргүй ашиглах эсхүл бусад этгээд өөр хэлбэрээр ашиглахыг зөвшөөрсөн оюуны өмчийн эрхийн дагуу гаргасан мэдпэг мэдээлэл, баримт материалууд гэж тодорхойлжээ."  Боловсролын нээлттэйнөөц нь мэдлэгийг түгээх зорилгоор ашиглах бүтэн курс хичээлүүд, курсын материалууд, модулиуд, гарын авлага, сурах бичгүүд, видео, шалгалт, программ хангамж болон бусад сургалтын хэрэгсэл, материал, техник хэрэгсэл зэргээс бүрдэнэ.
2012 Олкосын Ерөнхий Төлөвлөгөөний нэг тайланд  БНН-ын нэгдмэл буюу нийтээр даган мөрдөх тодорхойлолт байхгүй гэж дурьдаад дараах гурван үндсэн шинж чанараар тодорхойлогдоно гэж дүгнэжээ:
  • Боловсролын байгууллагууд, сургалтын агуулга боловсруулдаг газрууд, багш, оюутан, насан туршид суралцагч нар зэрэг эцсийн хэрэглэгч нарт үнэ төлбөргүй түгээдэг нээлттэй агуулгын материалууд/мета мэдээ зэргийг оролцуулаад/
  • Агуулгыг боловсролын үйл ажиллагаанд чөлөөтэй дахин ашиглах, болж өгвөл агуулгыг өөрчлөх, нэгтгэх, өөр хэлбэрээр ашиглах талаар аливаа хориг хязгаар тавилгүйгээр ашиглах эрхийг олгох, улмаар нээлттэй агуулгын стандарт, форматын дагуу дахин ашиглахад хялбар байхаар боловсруулах.
  • Боловсролын систем, арга хэрэгсэлд ашиглах программ хангамж нь эх үүсвэрийн кодтой байх (ө.х. нээлттэй эх үүсвэрийн программ хангамж), нээлттэй хандалтын програмчлалын интерфейс, (нээлттэй ХИ)-тэй байх, вебэд суурилсан үйлчилгээ болон материал, мэдээллийг дахин ашиглах эрх (тухайлбал. RSS-г агуулгад нэмж оруулах).
Олкосын Ерөнхий Төлөвлөгөөнд "Нээлттэй эх үүсвэрийн программ хангамж" нэр томьёог буруу ашигласныг анхааруулья. Нээлттэй эх үүсвэр гэдэг нь тодорхой зохиогчийн хориг хязгаар үйлчилдэггүй программ хангамж, хамтарч ашиглаж байгаа эх үүсвэрийн код бүхий программ хангамж зэргийг хамруулсан ойлголт юм.
ЭХ ҮҮСВЭР: Үнэ төлбөргүй нэвтэрхий толь, Википедиагаас ашиглалаа.